2011-04-14
Гар утас vрчлээ vvсгэдэг


Нvдний эргэн тойрондоо vрчлээтэн наснаасаа эрт өтлөх шинж тэмдэгтэй болж буй залуу эмэгтэйчvvд гоо сайхны мэс засалчдад хандах болсныг Британийн гоо засалч, гоо сайхны мэс засалчид ажиглах болжээ. Ийнхvv залуу бvсгvйчvvд наснаасаа эрт хөгшрөх болсон нь смартфон, IPhone, гар утаснаас болдог гэдгийг тус улсын эрдэмтэд хэдийнэ тогтоосон байна. Өөрөөр хэлбэл жижиг дэлгэцтэй утас харах гэж эмэгтэйчvvд зовхиныхоо булчинд хэт ачаалал өгдөг гэнэ.

Тvvнчлэн Жан-Луи Себаф докторын тэмдэглэснээр жижиг дэлгэц харахын тулд нvдний ойр орчимд vрчлээ vvсгэхvйц хvчдэл өгдөг аж. Мөн ийм vзэгдлийг Лондонгийн гоо засалч Никола Жосс ажигласан байна. “Сvvлийн 18 сарын дотор vйлчлvvлэгчдийн маань нvvрэнд маш их өөрчлөлт орсныг харлаа. Энэ нь эмэгтэйчvvд vргэлж жижигхэн дэлгэц харж байгаатай холбоотой.

Vvнээс болж vvссэн vрчлээг арилгахын тулд тусгай иллэг хэрэгтэй” хэмээн тэрбээр өгvvлжээ. Смартфоноос болж vрчлээтдэг гэдэг нь энэ дэвшилтэт технологийн хамгийн сvvлд илэрч байгаа “дутагдал” бөгөөд удаан хугацаагаар интернэтэд орж нvдээ чилээснээр нvд аргаж, vрэвсэх аюултай гэдэг нь тогтоогдоод байсан юм. Тэгэхээр зөвхөн эрvvл мэндээ гэлтгvй, нvvрнийхээ арьсанд санаа тавьдаг бvсгvйчvvд гар утас, IPhone-той нэг их найзлаад хэрэггvй бололтой. source; Ulaanbaatar times
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:20 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax