2011-4-14
Камерон Диаз: Сайхан харагдахын тулд турах биш ердөө л үсээ л буд

"Чарлийн сахиулсан тэнгэр" киноны од Камерон Диаз арьс яс болтлоо турахын төлөө юу ч хийхээс буццаггүй загвар өмсөгчид, моделиудын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.


Жүжигчин сайхан байна гэдэг нь өөрөөрөө байхыг хэлэх бөгөөд араг яс болтол турснаар огт гоё болохгүй гэдэгг итгэдэг гэнэ.
Диаз өөрөө 164 см өндөр хэрнээ 58 кг жинтэй. үүнийг тэрээр хэвийн гэж үздэг учир илүү дутуу хоолны дэглэмээр өөрийгөө зовоодоггүи нэгэн. Тэгвэл хар арьст модель Наоми Кемпбелл л гэхэд 182 см өндөр хэрнээ 48 кг жинтэй шүү дээ.

"Би олны танил хүний хувьд сайхан гэж туранхай байхыг хэлдэггүй юм гэдгийг батлахын тулд боломжтой бүхнийг хийхийг хичээнэ. 2006 онд л гэхэд турснаас болж хоёр ч модель нас барсан. Тэр моделиуд гараа бүртээ сая саяыг олдог шаардлага хангасан хүмүүс байсан. Тэр илүү сайхан болохын тулд тураагүй, зөвхөн хийдэг ажил нь ийм шаардлага тавьсан юм. Тэд өөрсдийн амжилтанд итгэхгүй, өөрсдийгөө огт хайрлаагүй, өвчилсөн юм. Тэд өөрсдөдөө анхаарахгүй явсаар ийм эмгэнэлт явдалд хүрсэн" хэмээн жүжигчин өгүүлжээ.

Камерон Диаз шүтэн бишрэгчиддээ сайн үлгэр дууриал үзүүлэхийг хичээж байна. "Хэрэв та гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус, өөрийгөө өөрчлөхийг хүсвэл үсээ буд. Энэ нь илүү аюул багатай" хэмээн уриалжээ. Шаргал үст Диаз үсээ хараар будчихаад өөрийгөө жинхэнэ хар үстэй хүн шиг санаж, тайвширлаа гэж байсан юм. source; hicheel.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 02:19 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant