2011-11-09
Таны биеийн тухай сонирхол татам 9 баримт

1. Биеийн байрлал дурсамж сэргээнэ

Ямар нэгэн үйл явдлаа санахгүй байна уу? Ой санамж бидний мэдрэмжтэй нягт холбоотой байдаг. Жишээлбэл ямар нэгэн үнэр, чимээ бага насны дурсамжуудыг санагдуулах нь элбэг. Тухайн үед сонсож, үнэрлэж байсан мэдрэмжээ дахиж мэдрэхэд түүнтэй холбоотой дурсамжийг тархи гарган ирж байгаа нь тэр. Харин өнгөрснөө санах бас нэг тустай арга нь биеийн байрлалаа өөрчлөх юм байна. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдлын үеэр ямар байрлалтай байснаа давтах юм бол илүү хурдан санадаг гэнэ.

2. Таны арьс дөрвөн өнгөтэй


Хүний арьс өнгөгүй үедээ сүүн цагаан харагддаг. Харин арьсны гадарга дээрх судсууд улаан өнгө нэмдэг. Цусны улаан эснээс ялгардаг билирубин хэмээх пигмент шар өнгө нэмнэ. Хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой меланин хэмээх будагч бодис арьсны хар бараан өнгийг тодорхойлно. Эдгээр дөрвөн өнгө хэр зэрэг холилдсоноос хамаарч хүний арьсны өнгө тодорхойлогддог байна.

3. Тархи томорсноор агт араа байхгүй болсон


Хувьсал гэдэг тийм ч төгс зүйл биш бололтой. Хэрвээ тийм байсан бол бидэнд агт арааны оронд далавч байх байсан биз. Хүний биенд онцын үүрэг шаардлагагүй ч байсаар байдаг эд эрхтнүүд байдаг. Тэдний нэг нь агт араа. Хөөрхий агт араа үргэлж мэс заслын хутганд өртөж байсангүй. Эрт дээр цагт энэ нь мах идэхэд зориулагдсан маш хэрэгтэй шүд байжээ. Гэвч бидний тархи томорч эрүүний ясны хэлбэр өөрчлөгдсөнөөр агт араа хэрэггүй болсон аж.

4. Таны ходоод төмрийг ч уусгах чадалтай хүчил ялгаруулдаг


Та ходоодондоо маш аюултай хүчил хадгалж явдагаа мэдэх үү? Хүний ходоодны эсүүд үйлдвэрлэлд метал уусгахад ашиглагддаг гидрохлорын хүчлийг ялгаруулж байдаг. Гэхдээ ходоодны хана дахь салстлаг бүрхэвч таны гэдсийг “цоорохоос” хамгаалан хүчлийг хадгалж байдаг. Энэ хүчлийн тусламжтай бид хоолоо шингээдэг байна.

5. Биен дэх эрдсийн тэнцвэржүүлэлтийг яс зохицуулдаг


Бидний биеийн тулгуур болж хөдөлгөөнд оролцохоосоо гадна хүний яс кальцийн түвшнийг зохицуулж байдаг. Яс нь фосфор болон кальц аль алийг нь агуулдаг ба булчин болон мэдрэлийн системийн хэрэгцээнд үүнээсээ зориулдаг. Хэрвээ кальц дутагдах юм бол тодорхой дааврууд яснаас “бутлан” авч биеийн бусад хэсэгт өгнө. Энэ маягаар биед хэрэгтэй эрдсийн тэнцвэржилтийг хийж байдаг бөгөөд кальц их дутагдсанаар ясны сийрэгжилт болдог нь ийм учиртай юм байна.

6. Толгойгоо ажиллуулахын тулд хоол чухал


Тархи хэдийгээр хүний биеийн нийт жингийн 2 хувийг эзэлдэг боловч нийт хүчилтөрөгч, калорын 20 хувийг хэрэглэдэг байна. Уураг тархины гурван үндсэн судас байнга хүчилтөрөгч шахаж байдаг. Аль нэгэнд нь доголдол гарсан үед тархины эсүүдийн ажиллах чадвар буурдаг байна. Тиймээс хоол сайн идвэл тархи сайн ажиллана.

 

7. Бэлгийн бойжилт тархины бүтцийг өөрчилдөг


Бидний бие өсч бойжиход дааврын өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг. Даавруудын тусламжтайгаар биеийн хэсгүүд өөрчлөгдөж, өсч эхэлнэ. Үүнийг шилжилтийн нас (бэлгийн бойжилт) гэж нэрлэдэг. Тэгвэл өсвөр насныхан энэ үедээ яагаад сэтгэл зүйн хувьд таагүй байдаг вэ? Тестострон гэх мэт дааврууд тархины нейрон эсүүдийн хөгжилд нөлөөлж эхэлдэг бөгөөд ингэснээрээ тархины бүтцэд гарсан өөрчлөлт зан байдалд өөрчлөлт оруулдаг байна. Сэтгэл зүйн тавгүй байдлаас гадна ноомой, хайхрамжгүй, шийдвэр гаргах байдал сул зэрэг зан ааштай болдог.

8. Хүйтэнд нус яагаад гоождог вэ?


Хүний биен дэх ихэнх эс cilia гэж нэрлэгддэг нарийхан урт эрхтэнтэй (үс шиг) байдаг. Энэ нь хоол боловсруулахаас эхлээд сонсох хүртэл маш олон үйл ажиллагаанд оролцоно. Хамрын хөндий дэх салстлаг шингэн буюу нусыг cilia доош нь хоолой руу доошлуулж байдаг бөгөөд хүйтэн цаг агаар доошлуулах процессыг удаашруулдаг байна. Ингэснээр хамран дахь нус доошилж чадахгүйд хүрч хүйтэн үед бидний нус гоождог.

9. Бусдад инээмсэглэл бэлэглэцгээе


Заримдаа эвшээж буй хэн нэгнийг хараад нойр хүрч эхэлдэг.Үүнтэй адилхан чанга инээж байгаа хэн нэгнийг сонсох юм бол нүүрний хөдөлгөөнтэй холбоотой тархины хэсэг өдөөгддөг байна. Иймээс бусдад инээд бэлэглэнэ гэдэг маань шууд утгаараа ч биеллээ олдог бололтой.

Эх сурвалж: www.unaga.net

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:59 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax