2011-11-10
Секс ямар хэрэгтэй юм бэ?


Өсч яваа хүүхэд чинь, эсвэл санаандгүй байтал чинь хэн нэгэн танаас “Секс юунд хэрэгтэй юм бэ?” гэж асуувал та шууд хариулж чадах уу? Хүн яагаад заавал секс хийх ёстой гэж? Энэ юунд хэрэгтэй юм бэ? Энэ асуултанд эрдэмтэн, докторуудын тусламжтайгаар шинжлэх ухааны, сэтгэл зүйн, амьдралын үндэстэйгээр хариулах гээд үзэцгээе.

“Мэдээж хэрэг сексийн таашаал, түүнтэй холбоотой аливаа сэрэл, мэдрэмжүүд хүн төрөлхтний хөгжлийн явцад тасралтгүй үргэлжлэх үр төлөө үлдээхээр заяасан гэдэг нь маргаангүй юм. Бид өөрсөнтэйгөө ижил хүүхэд төрүүлж, хэзээ ч мөхөшгүй генийг хойч үедээ мөнхийн бамбар адил үеэс үед дамжуулсаар байдаг. Харин секс бол энэ явцын хэрэгжиж буй тасралтгүй үйлдэл юм” гэж доктор, сексололгич, философич Игорь Кон бичжээ.

Гэвч өөр нэг асар том асуудал бол байгаль дэлхий хүнд биологийн энэ хөтөлбөрийг биелүүлэх үүргийн нь хажуугаар сэтгэл болон бие махбодын маш нарийн, гайхамшигт мэдрэмжээр шагнасан юм. Хэрвээ ийм сэтгэлийн мэдрэмж, таашаал байдаггүйсэн бол хүмүүс зөвхөн хүүхэдтэй болохын тулд секс хийнэ гэдэг нэн цөөн байх байсан биз. Зарим нь огт хийхгүй шүү дээ. Хүн амьдралдаа хэдэн удаа секс хийдэг, хэдэн хүүхэдтэй болдог вэ гэдгийг харьцуулан бодоод үзэхэд л ойлгомжтой байгаа биз дээ.

Энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Сексийн ханамж, таашаал гэдэг бол зүгээр маяг биш харин амьдралын хэрэгцээ юм. Энэ хэрэгцээ хүмүүст харилцан адилгүй байдаг. Хүний нас, эр гормон - тестостероны түвшингээс ихээхэн хамаардаг бөгөөд тестостерон нь нас ахих тусам багасдаг. Мэдээж хэрэг ямар нэг шалтгааны улмаас сексээс татгалздаг хүмүүс байсаар л байсан, байх ч болно л доо. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь хүчээр хийгдэж буй хэрэг бөгөөд эрүүл саруул хүнд сексийн хэрэгцээг хангалгүй удаан хугацаагаар барих нь тун хүнд. Сексийн сэтгэл ханамжгүй байдал хүмүүсийг бухимдуу, ууртай, хэрцгий, аз жаргалгүй болгодог. Энэ олон тооны хамгаалах хэрэгсэл юун түрүүн хүмүүсийг секс хийхдээ хүсээгүй хүүхэд олчих вий гэх далд айдсаас нь хамгаалахын тулд бий болсон гэдгийг бүгд мэддэг шүү дээ.

Хайр сэтгэлийн хувьд азгүй байсан хүмүүс секс, эротик гэдэг бол зөвхөн амин хувиа бодсон зүйл гэсэн бодлоор өөрсдийгөө хүчээр хуурч байдаг. Гэвч энэ нь томоохон төөрөгдөл юм. Зарим хүмүүс амьдралд сексээс илүү чухал юм бишгүй л байна гэж өгүүлдэг. Энэ нь хүн төрөлхтний өөрийн нь байгалиас заяасан шинж чанарыг орхигдуулж буй хэрэг. Бодитоор нь авч үзвэл сексийн харьцаа бол зөвхөн бие махбодын биш сэтгэлийн өндөр ач холбогдолтой зүйл юм. Мэдээж хэрэг хүн ганц сексийн төлөө, эсвэл ганц сексээр амьдарна гэж үгүй л дээ. Гэхдээ түүний хүний өөрийн нь оршин байхуйд шууд хамааралтай тэр ач холбогдлыг нь орхигдуулж болохгүйд хамаг учир нь оршдог. Тиймээс л хүмүүст аюулгүй, аз жаргалтай сексийн тухай ухуулан ойлгуулах нь нэн чухал юм.

Сексийн амьдрал төвөгтэй бөгөөд олон талтай байдаг. Гэтэл ганц удаагийн хүндрэл тулгарангуут түүнийг бүхэлд нь буруутгах, үгүйсгэх нь бий. Үүний тулд л секс судлаачид, сэтгэл судлаачид ажиллаж байгаа хэрэг л дээ.source: busgui.net
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:57 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих