2012-03-12
Эрчүүдийн хэзээ ч хийхийг хүсэхгүй 9 ажил

Энэ нийтлэлийг уншин суугаа эрхэм та хаа нэг газраас ажил горилон суугаа нэгэн бол эдгээр ажлыг хийх эсэхээ тунгааж суухад илүүдэхгүй болов уу. Харин аль хэдийнээ ажил амьдралын гараагаа эхэлчихсэн олны дунд бужигнан яваа нэгэн бол эдгээр ажлын байранд тохоогдоогүйдээ талархах нь зүй гэлтэй.

 

Хэдийгээр мэргэжил бүхэн сайхан ч доор өгүүлэх ажлын байрыг дэлхийн ямар ч орны эрчүүд таашаадаггүйгээр барахгүй хэний ч хийхийг хүсдэггүй топ ажил, мэргэжлүүдийн жагсаалтад толгой цохидог байх юм.

 

Гар хөдөлбөл ам тосдох ч харин эдгээр ажлыг хийвэл ам тосдох болов уу эсвэл... Ингээд хачин жигтэй ч гэмээр юм уу, эсвээс бүр хорхой хүргэмээр дараах 9 ажлыг сонирхоё. 



1. Зам дээр гээгдэгсдийг зайлуулагч

Холын аянд гарахад эзгүй зэлүүд зам дээр хөглөрөх амьтны сэгтэй таарах нь элбэг байдаг. Хэдий зам дээр амьтан дайрах нь бүдүүлэг хэрэг ч нэгэнтээ гээгдэгсдийг яалтай ч билээ. Няцарч бяцарсан тэдний тархи, эд эрхтнийг хараад огиудас нь хүрдэггүй, огт ажирдаггүй эрчүүд л энэ ажлыг бахдам хийх байх даа. Нөгөө өнцгөөс нь харвал тэнгэрийн орноо одсон амьтдад том буян болж байгаа хэрэг шүү дээ.


2. Муу усны хоолой цэвэрлэгч

Өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн ажил хийхэд тусгайлан зориулалтын хувцас, баг гэх мэт ажиллах нөхцлийг сайтар хангасан байдаг боловч Энэтхэгээс авахуулаад цөөнгүй оронд муу усны хоолой цэвэрлэгч нарт зориулалтын байтугай үнэр дарах баг ч байдаггүй гэнэ. Ингээд тэд өтгөн шингэндээ холилдсон хоолойгоор сэлж гардаг байх юм.


3. Яндан хөөлөгч

Нэн эртнээс уламжлан ирсэн ажил мэргэшлүүдийн нэг бол яах аргагүй яндан хөөлөгч. XX зууны үед тухайн үеийн иргэд ихэвчлэн бага насны хүүхдүүдээр яндангаа хөөлүүлдэг байжээ. Мэдээж яндангийн нүх сүв бүрт очиж мэргэжлийн өндөр түвшинд яндан хөөлөхөд бага жижиг биетэй хүүхдүүд нэн тохиромжтой байх нь мэдээж. Ингээд бүтэн өдөржин яндангаар хэрэн хэсэж хөөлсний дүнд нил тортог, үнс болсон гарч ирэх нь тэр ээ.


4. Амьтан хангагч

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас эхлээд амьтны үрийн шингэний хэрэгцээ нэг үеэ бодвол эрэлттэйд тооцогдож болжээ. Гахай, бух, эр хониос авахуулаад тэднийг гар аргаар хангах ажилд хүний нөөц дутагдалтай байдаг аж. Олон олон амьтдыг хангаж, эрдэм шинжилгээний лаборатори, фермд өгөх ач тустай энэ ажлыг эрхлэгчдээс дийлэнхи нь бух хангаж байгаад гэмтэж эмнэлэг явах нь их байдаг гэнэ.


5. Морин шоргоолж хянагч

Өөдөсхөн хэр нь шаламгай нь гаргуун, бас бяртай тэднийг элдэв бараа бүтээгдэхүүнээс хайх гэдэг, хянан зохицуулна гэдэг бас л бэрх даваа шүү.


6. Суга үнэрлэгч

Үнэндээ хулмас үнэрлэгч л дээ. Суганы булчирхай цочсоноос үүдэлтэй халдварт хулмасны үнэрийг дарж хөлрүүлэхгүй зориулалттай үнэр дарагч ихээр үйлдвэрлэх болсон өнөө үед энэ ажил бас л чухал. Үнэр дарагч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэр үр дүнтэй байгааг яаж мэдэх вэ? 24 цаг, 48 цаг сугыг хөлрүүлэхгүй, үнэр дарах зориулалттай олон бүтээгдэхүүнийг тэд л шалгана.


7. Дэгдээхийний хүйс тогтоогч

Тавигдах шаардлагын хувьд гар зөөлөнтэй, хараа хурц, бас бүхэл өдөржин дэгдээхийний эр эмийг шалгаснаа мартах чадвартай байх гэсэн байх юм. Тэд дэгдээхийний хүйсийг тогтоож зөв категорит нь илгээх үүрэгтэй байдаг. Ямар нь хүнсэнд хэрэглэгдэх эсэх, эсвэл ямар ч цаашид хээлтүүлэгт орох эсэх зэрэг асуудлыг тэд шийддэг ажээ.


8. Гольфийн бөмбөг хайгч

Хамгийн өндөр цалинтай ч эсрэгээрээ хамгийн их эрсдэл дагуулдаг ажил. Авууштай тал нь гольфийн бөмбөг хайх явцдаа гольф тоглож суралцагчидтай хамт хэсэг наадаад авах явдал юм.


9. Бөөлжис цуглуулагч

Агаараар дүүлэн эрх чөлөө, эрч хүчийг мэдрүүлэх галзуу хулганы төрлийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглоомоор наадагчдын тарьсан бөөлжисийг цэвэрлэх ажил өдөр бүр паркийн бөөлжис цуглуулагчид ногддог.   playskull.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:54 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax