2012-03-12
Эрчүүд хамгийн түрүүнд эсрэг хүйстнийхээ биеийн аль хэсэгт анхаарлаа хандуулдаг вэ?

Ихэнхи бүсгүйчүүд, магадгүй эрчүүд энэ асуултад царай, хөх, өгзөг, биеийн галбир, хөл гэх мэтчилэнгээр хариулах байх гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл асуултын жинхэнэ хариултыг мэдэхэд доорх мэдээлэл туслах болно.


Үс арчилгааны “Pantene” брэндээс явуулсан судалгаагаар эрчүүдийн эсрэг хүйстнээсээ хамгийн түрүүнд анзаардаг, харцаа өөрийн мэдэлгүй унагаадаг хэсэг бол тэдний “үс” байдаг гэнэ.


Эрчүүдийн 74%  нь хамгийн түрүүнд "харцаа" шууд л бүсгүйчүүдийн намирсан торгомсог үсэнд нь унагадаг гэнэ. Харин 44% нь өмссөн хувцас, хөл, нүүрний будгийг нь хардаг ч үсийг нь хамгийн нэгдүгээрт анзаардаг ажээ. Тэгвэл, 

  • 26% нь өмссөн хувцсыг нь
  • 25% нь хөлийг нь
  • 4% нь нүүрний нь будгийг анзаардаг гэнэ.

Түүнчлэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн дийлэнх нь хөхөө ил гаргасан юм уу биеийнхээ галбирыг тодотгосон хувцас өмссөн бүсгүйчүүдээс илүүтэй эрүүл, намирсан, торгомсог сайхан үстэй эмэгтэйд татагдах хандлагатай нь тогтоогдсон гэнэ. Цаашилбал,

  • 82% нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хамгийн чухал элемент бол тэдний үс байдаг гэжээ.
  • 60% нь том хөхтэй эмэгтэйтэй болзохоос илүү сайхан үстэй бүсгүйтэй болзохыг таашаана гэсэн байна.
  • 78% нь эрүүл үстэй бүсгүйчүүд сэтгэлийг нь ихэд хөдөлгөдөг гэнэ.

Харин таны хувьд...?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:12 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax