2012-3-13
Монгол сэтгэлгээний сонжоo
1. Уул
2. Монгол гэр
3. Авдар
4. Гол
5. зам
6. Нар
7. Машин
8. Хонь. Эдгээрийг цагаан цаасан дээр зур
Одоо зурсан зургаа сайн аж. Хэрэв зургаас чинь яг л хөдөөний айлын өнгө төрх ажиглагдаж байвал чи маш өндөр сэтгэхvйтэй юм байна.
Ингээд дvрслэл бvрийг хэрхэн зурсан байдлаар нь чиний занг тодорхойлно.

1. Уул чинь шовх оройтой байвал чи маш зоригтой юм.Хэрэв мохой оройтой байх юм бол хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна.
2. Зурсан гэрийн чинь хаалга дэлгээстэй, яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангvй юм байна.
Хэрэв энэ бvгдийг чи зураагvй бол ганцаардмал зожиг зантай байж таарах нь
3. Авдараа цоожтой зурсан бол чи их харамч ааштай. Харин авдарны чинь хаалга нь дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна.
4. Гол нь гэрээсээ хол байх юм бол чи ажилсаг , ойр байх юм бол их залхуу.
5. Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээлллээс их хоцордог болхи юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгvй авч чаддаг ажээ.
6. Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг , бvтэн байвал эсэргээрээ. Таваас доош цацрагтай бол маш их ганцаардмал байдаг. Цацраг нь 5-9 ын хооронд байвал нэг их найз нөхөдгvй. Харин 9-өөс дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ.
7. Ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин олон хонь зурсан бол, хот дvvрэн хонь зурсан бол маш ажилсаг.
8. Мөн машин нь зам дээрээ явж байвал Тэр хvн маш их эмх цэгцтэй хvн ажээ.
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 01:43 | Сонжоо
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant